|

“Хогийн савгүй” хоолны өдөрлөг

Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатарын талбайд  найм дахь удаагийн “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг 2022”   болж өндөрлөв.

Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцохын сацуу ирсэн зочдыг хөгжөөх урлагийн тоглолт, cosplay тэмцээн, “хэн хурдан плов идэх вэ” гэх мэт хоолны зугаатай тэмцээнүүд зохиогдов. Хоолны тухайд ширхэгийн бууз, хуушуур 2000 төгрөг, бусад хоол  7000-15000 төгрөгийн үнэтэй байлаа.

Амралтын өдөр таарсан учир талбайг зорих хүмүүсийн хөл тасарсангүй. Гэвч олны хөлд дарагдсан өдөрлөгийн ойр орчимд  нэг ч хогийн сав байрлуулаагүй бохир заваан, эмх замбараагүй байдал үүсгэжээ.  Асруудын дунд хэд хэдэн урт ширээ нийлүүлэн өрж, хоол идэх орчныг бүрдүүлсэн болов ч нэг удаагийн аяга, таваг, халбага сэрээ сэлтээ хаях хогийн сав байгаагүй нь хачирхалтай. Монголчууд болсон хойно хоолны үлдэгдэл, нэг удаагийн хэрэгслээ  орхиод босно. Үлдээсэн хаягдлыг  тэр даруй авч байгаа хүн ч алга. Салхинд хийсч, газраар хөглөрөн  байв.

 

 

Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа гэхэд ямар ч туршлагагүй мэт бохир өдөрлөг болсон гэхэд хилсдэхгүй.

Зохион байгуулагчид нь өдөрлөгийн зорилгоо  монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх  гэж  тодотгожээ.

Харамсалтай нь   эрүүл, монгол гээд  онцолчих  хоол  байсангүй. Тосонд хайрсан хуушуур, амталсан плов, шорлог  сэлтхэн худалдаалж байснаас харахад зорилго нь  ахаджээ. Цаасан дээр  гоё үг бичиж, том зорилго тавьж, ажил хийсэн мэт хэлбэрдэх нь хэнд ч ашиггүй. Үнэндээ  гудамжинд хоол  зарж, хэдэн төгрөг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлын төдий л өдөрлөг боллоо   дүгнэхэд хүргэв.

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Mujak
Mujak
1 year ago

Монгол хоолны соёл сурталчилсан ч гэх шиг нэг ч монгол хоол байгаагүй шүү. Бүгдийг нь тойрч тойрч, ганц тойгны шөл олсон чинь нөгөөдөх нь хүйтэн байсан. Тэгээд л үлдсэн нь битүү карри тахиа, бууз, хуушуур. Ийм арга хэмжээ хэрэв хийх гэж байгаа бол Монголынхоо талаар сурталчилсан монгол хоолны соёлыг түгээх хэрэгтэй. Хүний урманд ядахдаа шарсан хавирга ч байгаагүй шүү. За больё Ядахдаа цуйван нь ч байгаагүй шүү. Тэгээд хүмүүс цугларсан хүмүүс их явах хэсгээрээ битүү утас труба. Тэрэгтэй хүүхэдтэй очсоныг ч хэлэх үү. Тэргээ түрээп явах ямар ч боломж байгаагүй. Хүүхдүүддээ гоё монгол хоолтойгоо танилцъя гээд аваад гарсан. Авчихмаар юм олдохгүй хажуугийн KFC орж тахиа л авч идэх шив дээ